青参-ХААДЫН ЖОР
Савлагаа: Хайрцгандаа 6 шил /1 шил нь 20 мл/
Найрлага: Хорхой өвс 70%, зөгийн бал 1%, сянгу мөөг 6%, линчжи мөөг 4%, ус 9%, /хар мөөг, офиопогон, цагаан залаа, эмийн корнус, янчцы, залаат ургамал, том цэцэгт горянка, лактиловын хүчил, уралын амуу, сорбийн хүчлийн кали/ -10%.
Уг бэлдмэлийг хорхой өвс болон ховор эмийн ургамлуудыг эртний хаадын хэрэглэж байсан жороор найруулан хийсэн учраас “Хаадын жор” хэмээн нэрлэжээ. Хаадын жор нь цусан дахь өөх тосны хэмжээг багасган, судасны уян хатан байдлыг нэмэгдүүлж, өтлөлт хөгшрөлтийг удаашруулна. Хүний биеийн дархлааны системийг сайжруулдаг учир биеийн эсэргүүцэл султай болон ажлын хэт ачаалалтай хүмүүс, тамирчдад илүү тохиромжтой. Иймээс Хятадын үндэсний шигшээ багийн тамирчдын үндсэн хоол нь болжээ. Цусан дахь цагаан бөөмийн хэмжээг нэмэгдүүлнэ. Дэлүүний үйл ажиллагааг идэвхижүүлж бага тархи өнчин тархины ажиллагааг сайжруулан даавар ялгаруулалтыг нэмэгдүүлснээр бодисын солилцоо эрс сайжирна. Энэ бүтээгдэхүүнд А, РР, В амин дэм мөн магни, кальци, цагаан тугалга зэрэг элементүүд орсон бөгөөд зүрх судас, тархины цусан хангамжийг нэмэгдүүлж тархины эд эсийг сэргээн, ой тогтоолтыг эрс нэмэгдүүлнэ. Үүнд: 
Зүрх судасны системийн зовиурууд, зүрхний титэм судас хатуурах, ишемия, инфарктын дараа, миакард, ревмокардит, коронарный склероз, тархины цусан хангамжийн дутагдал;
Ходоод гэдэсний үрэвсэл, шарх, нойр булчирхай, бүдүүн гэдэсний үрэвсэл, дисбактериоз;
Дотоод шүүрлийн булчирхайн системийн зовиурууд бамбай, бамбайн хордлого, сахарын шижин;
Хорт хавдрын өмнөх үе буюу хавдрын эхэн үед эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд өндөр үр дүнтэй;
Вирусын гаралтай өвчний үед аденовирус, грипп, гепатит, хоолойн өвчний үед /идээт ангина, нүдний зовиурын үед/;
Мэдрэлийн системийн хэт ядаргаа, нойргүйдэл, невроз, апатия, архаг ядаргаа, хэт их хөөрөлд орсон үед; 
Тулгуур эрхтний зовиур, артрит, артроз, харшлын үед.    
Бэлдмэлийг уух заавар:
Хаадын жорыг өглөө 6-9 цагийн хооронд 1-2 мл-ийг хэлэн доороо дусааж шимэгдүүлэн ууна. Задалсан бэлдмэлийг харанхуй сэрүүн газар хадгална. Хэрэглэснээс хойш хагас цагийн дараа өглөөний цайгаа ууна.
Хэрэв Хаадын жор, Шинэ жортыг нэгэн зэрэг хэрэглэх шаардлагатай бол Хаадын жорыг өглөө, Шинэ жортыг орой унтахын өмнө хэрэглэх нь тохиромжтой. Хаадын жор нь өөрийн тэнцвэржсэн бүтцийн хувьд хүний организмын орчинтой адил тул амны хөндийгөөр нэвтрэнгүүт эсээс эсэд хурдан шилжиж, бүх организмд ямар нэг шаар үүсгэхгүйгээр шингэнэ. 
Хаадын жорыг 2 зорилгоор хэрэглэнэ: 
Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр 1-2 мл-ээр 6-9 цагийн хооронд нэг удаа уух ба курс эмчилгээ 1 сар үргэлжилнэ.
Эмчилгээний зорилгоор – эмчийн заавраар хэрэглэнэ.

新源- ШИНЭ ЖОРТ
Савлагаа: Хайрцгандаа 10 шил /1 шил нь 20 мл/
Найрлага: Хорхой өвс 75%, зөгийн бал 1%, сянгу мөөг 6%, линчжи мөөг 4%,  цагаан залаа, офиопогон, эмийн корнус, цэцэгт горянка, лактиловын хүчил, уралын амуу/ -14%.
Шинэ жорт нь бүтцийн хувьд Хаадын жортой төстэй ба хорхой өвсний агууламж нь өндөр юм. Шинэ жорт нь олон тооны үнэт ургамлуудаас бүтсэн учир бүх эрхтэн системд нэгэн зэрэг үйлчилнэ. Шинэ жорт хорхой өвсийг эрүүл энх, урт удаан наслуулагч хэмээн нэрлэдэг байна. Энэ нь зүрх, ушигны цусны эргэлтийг сайжруулна. Бөөр болон шээс, бэлгийн замын өвчнүүд, тухайлбал түрүү булчирхайн үрэвсэл, өндгөвч, савны үрэвсэл болон хавдрыг эмчлэхэд үр дүнтэй. Энэ бэлдмэлийн үндсэн түүхий эд нь хорхой өвс бөгөөд үүнд агуулагдах аденозин нь тайвшруулах, мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн дээр нойрыг хэвийн болгон, зүрх, тархины тэжээлийг сайжруулж тромбоцитын тунадасжих үйл ажиллагааг зохицуулна. 
Шинэ жорт хорхой өвсний бүтцэд байдаг полисахарид, линчжи мөөг, сянгу мөөг, лентинан зэрэг бусад нэгдлүүд нь хавдрын эсийн ургалт өсөлтийг удаашруулах төдийгүй дархлалын системийн биологийн идэвхийг сайжруулж, гэдсэн дэх ашигтай бактерийн үйл ажиллагааг нэмэгдүүлж л имфоцитын тээвэрлэх коэффициентийг дээшлүүлэн цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэн барьж инсулины ялгаралтыг ихэсгэснээр сахарын шижинг эмчилнэ. Цагаан залаа нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, бөөр болон ялгаруулах эрхтнүүдийн тэжээлийг сайжруулна. Хорхой өвс, цагаан залаа нь хүчилтөрөгч дутагдах үед тэнцвэртэй болгож, биеийн таимр тэнхээг сайжруулан сэргэлэн цовоо болгоно. Полисахарид болон сянгу мөөг нь хавдрын эсийн өсөлтийг удаашруулж улмаар үхжүүлж биеэс гадагшлуулна. Зүрх судасны болон судасны өвчний үед судасны ханан дахь хатуурсан товхыг уусгаж, тослогийг багасгаснаар судасны уян хатан чанарыг сайжруулж, даралтыг бууруулна. Японы офиопогон нь шар өвчин болон түүнээс үүдэлтэй эмгэг өвчнийг эмчлэхэд тустай. 
Шинэ жортыг дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Үүнд:
Амьсгалын замын үрэвслүүд – бронхит, астма, хатгаа, уушигны сүрьеэ, чих хамар хоолойн зовиурууд
Бөөр, шээс бэлгийн замын зовиурууд, өндгөвч, түрүү булчирхайн үрэвслүүд, үрэвсэлт өвчин, хоргүй хавдрын урьдал, хагалгааны дараахь эмчилгээний үед хавсарч хэрэглэхэд үр дүнтэй.
Цусан дахь липит, холестерин, триглицерид ихсэх, цус багадсан үед
Тулгуур эрхтэний зовиурууд
Мэдрэлийн болон биеийн хэт ядаргаа, нойргүйдлийн үед
Биеийн дархлааг сайжруулах
Ханиад хүрэмтгий, өвчлөмтгий, бие султай хүмүүс
Хамрын гайморит, дунд чихний хурц болоод архаг үрэвслийн үед дусааж хэрэглэнэ.
Хэрэглэх заавар:
Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр 1-2 мл-ээр 6-9 цагийн хооронд нэг удаа уух ба курс эмчилгээ 1 сар үргэлжилнэ.
Эмчилгээний зорилгоор – эмчийн заавраар хэрэглэнэ.

塑聪- ТАРХИНЫ ҮРЭЛ
Савлагаа: Хайрцгандаа 30 ширхэг үрэл.
Найрлага: Хорхой өвч, линчжи мөөг, шар буурцагны лецитин зэрэг ургамлууд орсон ба орчин үеийн технологиор болосвруулан биологийн идэвхит бодисыг нэмэгдүүлэн гаргаж авсан. 
Энэ бүтээгдэхүүн нь тархины эд эсийг сэргээж, тэдгээрийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг идэвхижүүлдэг учир эрт өтлөхгүй байх үүднээс бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Тархины үрэл нь тархины цусны эргэлтийг эрчимжүүлснээр эд эсийг хүчилтөрөгч болон бусад амин дэм эрдсээр хангаж, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг идэвхижүүлж, ой санамж, сэтгэн бодох чадварыг сэргээн дэмждэг. 
Тархины мэдээлэл дамжуулах үйл ажиллагааны сааталтай, саа саажилттай, даралт тогтворгүй, тархи толгойн өвчтэй, радикулит, остеохондрозтой хүмүүс хэрэглэхэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлнэ. Олон төрлийн сургалтад хамрагдаж, ачаалал ихтэй суралцдаг оюутан залуусын оюуны чадварыг дээшлүүлж, телевиз, гар утас, компьютер дээр удаан хугацаагаар ажилладаг болон хортой нөхцөлд ажилладаг үсчин, гоо сайханч, барилгын засал чимэглэлчин, химийн төрөл бүрийн бодистой харьцдаг, туяа туяажилттай рентген туяанд ажилладаг эмч сувилагч зэрэг хүмүүс хэрэглэхэд химийн туяаны хордлогоос хамгаалах ба саармагжуулна.
Хүүхэд болон насанд хүрэгчдийн тархины цусан хангамжийн дутагдал, тархины даралт, гэмтлийн дараахь тархи нугасны өвчлөл, үлдэц, зөнөглөх, мартах, салга чичрээ, мигрень, ээрч гацдаг, унадаг өвчтэй хүмүүс болон харвалтын дараахь саа саажилттай хүмүүс хэрэглэхэд эмчилгээний өндөр үр дүнтэй. 
Өтлөлт хөгшрөлтийн нэг үндсэн шалтгаан болох уураг тархины үйл ажиллагаа доройтох явцыг зогсоон, нойргүйдлээс сэргийлж, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлнэ.
Хэрэглэх заавар:
Өглөө, өдөр хоолноос нэг цагийн өмнө 1 капсулыг бүлээн усаар даруулж ууна. Чичрээ өвчин, өндөх настай хүмүүсийн ой ухаан муудах, тархины цус харвалтын дараа үлдэцийн үед өдөрт 2-3 үрэл ууна. 35-аас дээш насны хүмүүс тархины судас хатуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 1-2 курсыг ууж хэрэглэх нь зүйтэй.

四季饮茶-ДӨРВӨН УЛИРАЛ ЦАЙ
Савлагаа: 30 пакет хуурай хэлбэр
Найрлага: Хорхой өвс, хятадын уламжлалт эмчилгээний цай даньхун, даньцун, цилань, чихэр өвс, уралын амуу гэх мэт.
Цай нь дотоод шүүрлийн булчирхайд нөлөөлж хордлого тайлж, цус төлжүүлэн, цусны эргэлтийг сайжруулж, даралт бууруулах үйлчилгээтэй. Цайг хэрэглэснээр шээсний ялгаралт ихсэн, хаванг хөөх ба халууныг бууруулж цусан дахь өөх тосны хэмжээг тэнцвэржүүлнэ. Ханиадыг намдаахаас гадна хоолны шингэцийг сайжруулна. Үс ургуулах, яр шарх, үе мөчний өвчнийг анагаах чадалтай.
Даралтыг тэнцвэржүүлж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна. Арьсыг тэжээж зөөлөн булбарай болгоно.
Цацраг туяанаас хамгаалж, хордлого тайлах, уушиг цэвэрлэх, ханиалга намдаах үйлчилгээтэй. 
Хоол боловсруулах эрхтэний замын бохирдлыг цэвэрлэхээс гадна цус болон судсанд үүссэн холестрин, өөхний хүчлийг бууруулна. Сэтгэл санааг тайвшруулж, эд эсийн чийгшлийг тогтвортой барина.
Хэрэглэх заавар:
1 уут цайг 1,5 литр буцалсан 70-75 хэмийн халуун усанд хийж, 5-10 минут хандлан, цайг бүлээн болгож, өдөрт 4-5 аяга ууна. Бусад бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэж болно. 
1 удаагийн курс нь 21-30 хоног ба шаардлагатай үед хугацааг уртасгаж болно. Хандалсан цайны шаарыг төрөл бүрийн үрэвсэл, шарх, үе хавдах зэрэгт хэрэглэнэ.

美食伴侣-  МЭЙШИ
Савлагаа:120 ш шахмал
Найрлага:Тарианы төрлийн царгаснаас тунгаан ялгаруулж авсан сапонин дээр суурилан хийгдсэн бөгөөд  орчин үед илрүүлсэн байгалийн бүтээгдэхүүнүүдээс ялган гаргаж авсан цорын ганц бэлдмэл юм.
Мейши нь хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд орж буй амьтны гаралтай өөх тос , холестриний хэмжээг бууруулах ба бүрэн зогсоох үйлчилгээтэй. Үүнээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж цөсний ялгаралтыг нэмэгдүүлснээр элгийг хамгаална. Мөн илүүдэл жинг бууруулж биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Хоолны дуршил буурах, шингэц муудах ,ходоод гэдэс цөсний архаг өвчнүүдийг эмчлэхэд тустай. Мейши дараах үйлчилгээг үзүүлнэ.
Хоол боловсруулалтыг  сайжруулан  хорт бодисыг гадагшлуулж , хоол боловсруулах замын эрхтэнүүдийг  цэвэрлэнэ.
Ходоодны салст бүрхэвчийг хамгаалж, цусанд хорт бодис орохоос сэргийлнэ.
Элэгний ачааллыг хөнгөвчилж элгийг хамгаална.
Хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ.
Спиртийн төрлийн хордлогыг тайлна.
  Энэ бүтээгдэхүүн цусанд холестрин , сахар ихэссэн, даралт өндөртэй, хэт таргалсан  ба жингийн алдагдалтай, архинд дуртай , донтсон, өтгөн байнга хатдаг , гүйлгэж суулгадаг , агаар орчны бохирдолд өртсөн хүмүүс хэрэглэнэ.
 Хэрэглэх заалт: хоол идэхээс 5-10 минутын өмнө 1 шахмалыг  усаар даруулж ууна.

血洁青-  ЦЭВЭР ЗҮРХ /ЦУС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Савлагаа:90 ширхэгтэй капсул
Найрлага: сапонин , амин хүчлүүд , органик хүчлүүд, амин дэмүүд ,моно сахар , E амин дэм
Энэхүү бэлдмэлийг царгаснаас гаргаж авдаг гликозидийн төрлийн органик нэгдэл болох сапонин дээр суурилж хийсэн бөгөөд энэ нь цусан дах өөх тосны найрлагыг бууруулдаг чанараараа шинжлэх ухаанд мэдэгдэж буй цорын ганц  байгалийн гаралтай биологийн идэвхит бэлдмэл юм. Цус цэвэр бол бие эрүүл байна. Иймээс цусыг цэвэрлэх асуудал анагаах ухааны тулгамдсан зорилт байсаар байна. Цусыг цэвэршүүлснээр 3000-аад өвчнийг богино хугацаанд эрүүлжүүлэн урьдчилан сэргийлэх боломжтой. Цус бол хоол хүнсээр орж ирсэн  тэжээлийн бодис болон хүчилтөрөгчийг эрхтэн эд эсүүдэд тараах үүрэг гүйцэтгэдэг. Иймд хүний хоол хүнс , орчны бохирдлын нөлөөгөөр цус өтгөрч өөхжин, урсгал удааширч саарснаар судасны хананд өнгөр сууж  хатуурдаг байна. Энэ байдал даамжирснаар даралт ихсэх , судас бөглөрөх , цус харвах зэрэг эрүүл мэнд амь насанд аюултай өвчний эх үндэс болно.”Цэвэр Зүрх” бүтээгдэхүүн нь доорхи үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
Цусыг цэвэршүүлэн шингэлж , судасны ханын уян хатан чанарыг сэргээх, судсыг залуужуулах үйлчилгээтэй.
Цусан дахь өөх тосыг зохицуулж цэвэрлэнэ.
Хэрэггүй холестринийг бууруулж, цусан дахь хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлнэ.
Элэгний ачааллыг хөнгөвчилж, элгийг хамгаална.
Сэвх толбыг аажим бүдгэрүүлж , арьсыг өнгөлөг чанга болгоно.
 Хэрэглэх заавар: өдөрт 1 капсулаар 2 удаа хэрэглэнэ. Цаашид аажмаар тунг ахиулж өдөрт 2 капсулаар 2 удаа хэрэглэнэ. Хоолноос хойш 1цагийн дараа хэрэглэх нь зүйтэй.

赋活力-ФУХУОЛИ  /ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН БЭЛДМЭЛ
Савлагаа:90 ширхэг капсул
Эрэгтэй хүний хувьд өтлөлт хөгшрөлтийн нэг үндсэн шалтгаан бол даавар шүүрлийн үйл ажилллагаа дутмагших явдал юм. Дэлхийн эрэгтэйчүүдийн эмч мэргэжилтнүүдийн судалж тогтоосноор /ДЭМБ-д ажилладаг эрэгтэйчүүдийн 1176 эмч нарын хийсэн судалгааны дүн / эрэгтэйчүүдийн биеийн хүч тамир буурах, хөл нуруугаар шархирч өвдөх, толгой эргэж  чих шуугих,шээс тасалдах, задгайрах, нойргүйдэх, амархан ядрах, бэлгийн бур хүсэл чадавхи муудах , сэтгэл санаа тавгүй болдгийн гол шалтгаан нь даавар ялгаруулалт багассантай холбоотой байдаг байна. Тэгвэл “ФУХУОЛИ” хэмээх эрэгтэйчүүдэд зориулсан  бүтээгдэхүүний найрлагад байгалийн гаралтай  түүхий эдээс цэврээр нь ялгаж авсан сапонин гэдэг биологийн идэвхит бодис орсноороо онцлог юм. Эрэгтэй хүний залуу сайхнаараа , эрч хүчтэй байх нууц нь эрэгтэйчүүдийн үрийн булчирхайнаас ялгарч цусанд нийлүүлэгддэг тестостереон даааврын хэмжээнээс шууд хамааралтай байдаг . Энэ дааврын ялгаруулалт 30 наснаас эхлэн буурдаг учраас өтлөлт чухам энэ наснаас эхэлдэг гэж үздэг. Энэ бүтээгдэхүүн  нь даавар агуулаагүй  , зөвхөн эрэгтэй хүний үрийн булчирхайн үйл ажиллагааг дэмжиж даавар ялгаруулж , цусанд нийлүүлэгдэх хэмжээг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Ингэж дааврын эх булагт нөлөөлснөөр эрэгтэй хүний дархлаа, чалх сайжран  залуужиж , эрч хүчтэй болж буйгаа мэдрэхээс гадна цусан дахь кальцийн хэмжээг барьж чадсанаар ясны сийрэгжилтээс хамгаална. 
Эрэгтэйчүүдэд тохиолддог төрөл бүрийн эмгэг өөрчлөлтийн үед эмчилгээний журмаар хэрэглэхэд өндөр үр дүнтэй. Үр хүүхэд хүссэн хосуудын эрэгтэй нь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож байна.
Хэрэглэх арга: өдөрт 1-3 капсулаар 2 удаа буцалсан усаар даруулж ууна.

天魅力- ТЯНЬМЭЙЛИ  /ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН БЭЛДМЭЛ
Савлагаа :90 ширхэгтэй капсул.
Эм бэлгийн дааврууд /эстроген болон прогестерон/нь эмэгтэй хүнд байгалаас заяасан гайхамшигтай бэлэг юм. Энэхүү дааврууд өтөлж хөгшрөхгүй  залуу сайхнаараа байх болон хүүхэд төрүүлэхэд онцгой нөлөөтэй. Үүнээс гадна эдгээр дааврууд нь эмэгтэй хүний ясны нягтралыг сайжруулж . зүрх судасны системийн үйл ажиллагаанд эерэг нөлөө  үзүүлнэ. Гэвч нас ахих тусам эм бэлгийн дааврыг үйлдвэрлэгч өндгөвчний үйл ажиллагаа байнга буурсаар түүний даавар ялгаруулах чадвар нь алдагддаг. Судалгаанаас үзэхэд : 30 нас нь эмэгтэй хүний хувьд хөгшрөлтөнд байр сууриа тавьж өгөх  өөрслөлтийн нас болох нь тогтоогджээ. 20-21 нас нь эмэгтэй хүний бие махбод  маш эрчимтэйгээр даавар ялгаруулдаг үе байдаг байна. Дараа нь жил ирэх тусам дааврын ялгаруулалт багасч , 10 жил тутам 15%-аар буурдаг байна.30 насанд 85%, 50 нас гэхэд даавар ялгаруулалт ын  хэмжээ  60%-д хүрч ,60 нас гэхэд залуу байх үед ялгаруулж байсан дааврын дөнгөж  4/1-ийг л ялгаруулдаг байна. Цусан дахь эм бэлгийн дааврын хуримтлал ихтэй эмэгтэй нь өөрийн нас чацуутан дааврын хуримтлал багатай эмэгтэйтэй харицуулахад  даруй 8 насаар залуу харагддаг байна. 
Эм бэлгийн даавар нь биеийн хөгжил , сэтгэл санааны байдалд чухал нөлөө үзүүлнэ. 30- аас дээш насны эмэгтэйчүүдэд дааврын  ялгаралт эрс буурдаг ба энэ нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах , гутранги байдалд орох,  яс сийрэгжих ,таргалах , үрчлээтэх , болон биед бусад өөрчлөлтүүд гарахад нөлөөлнө. Мөн эмэгтэйчүүдийн янз бүрийн  өвчлөлүүд болох сэлэг эрхтэний уруулын үрэвсэл , умайн хүзүүний шархлаа , умайн салст бүрхүүлийн  үрэвсэл, өндгөн эс дамжуулах сувгын үрэвсэл зэрэг өвчин үүсэх бөгөөд заримдаа умайн булчингийн гаралтай  хоргүй хавдар , үргүйдэл , чихрийн шижин, хөхний хавдар болон бусад аюулт өвчнөөр  өвчлөхөд хүргэдэг байна. Тяньмэйли бэлдмэл нь эрүүлжүүлэх , хөгшрөлтийн үйл явцыг зогсоох үр дүнтэй шинэ аргыг хүн төрөлхтөнд бэлэглэсэн  юм. Энэхүү бэлдмэлийн найрлаганд ордог сапонин нь эмэгтэй хүний бие организмийн даавар өөрөө ялгаруулах чадврыг дээшлүүлж улмаар бэлгийн дааврын хэмжээг сэргээдэг байна. Тяньмэйли нь дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулдаггүй , бие организм даавар өөрөө ялгаруулах явцыг зогсоодоггүй, удаан хугацаагаар хэрэглэхэд биед гаж нөлөө үзүүлдэггүй. Үйлчлэх хүрээ нь:
Үргүйдэл
Сарын тэмдгийн мөчлөгийн хугацаа алдагдах
Өтлөлт хөгшрөлт
Ясны сийрэгжилт , шохойжилт
Эмэгтэйчүүдийн өвчин
Цэвэршилт дааврын өөрчлөлт
 Хэрэглэх заавар: Өдөрт 1-3 капсулаар 2-3 удаа усаар даруулж ууна.
Анхаарах зүйл: Эмэгтэйчүүдийн өвчний үед эмчийн заавраар хэрэглэнэ.

左金舒-ГЕПАКОМФОРТ /Элэг хамгаалагч
Савлагаа:15 ш
Найрлага: улаан чавга, жур ара ,таримлын навч, сүгрэй ,буйлсны чавга,алгана жимс
Үндсэн үйлчилгээ: элэг хамгаалах, эмчлэх. Хоногын 24 цагийн турш ажилдаг  маш нарийн зохион байгуулалттай химийн үйлдвэр бол элэг юм. Дотор эрхтэнээс зүрх рүү урсаж байгаа цус элгээр дамждаг. Бидний идэж ууж байгаа зүйлс цусанд шимэгдэн орж элгээр дамжин цэвэрлэгдэж байна гэсэн үг.элэг нь химийн бодис  , эм тан , архи дарсны зүйлийг хоргүйжүүлэн биеийн энергийг хангаж өгдөг. Бие болоод оюун ухааныг  сэргэлэн байлгах хүчийг өгөх, өөх тосыг биед нөөцөлж хадгалах болон шаардлагатай уургийн бодисыг үйлдвэрлэж зарцуулна. Цус бүлэгнүүлэх үйл ажиллагаанд онцгой үүрэгтэй. Бие махбодоос хортой бодисыг зайлуулж, хоол болвсруулахад идэвхитэй  оролцдог цөсийг боловсруулдаг. Олон төрлийн даавруудын тэнцвэрийг хангаж холестролыг зохицуулна. Зэс төмөр мэтийн эрдэс бодис болон үндсэн витаминий  хангалтыг зохицуулахад  элэг оролцоно. Энэ мэтчилэн  тооцвол ойролцоогоор  амьдралын  5000 гаруй чухал үйл ажиллагаа г явуулдаг байна. Дэлхийн хэмжээнд элэгний хавдрын  тархалтыг их, бага , дунд зэргийн  гэж бүсчлэн хуваадаг. Манай улс өвчлөлийн  өндөр зэрэглэлтэй  орны  тоонд ордог. Сүүлийн жилүүдэд элэгний хавдраар өвчлөгсдийн тоо 2 дахин нэмэгджээ. Одоо манай оронд бүртгэгдээд байгаа хавдруудаас элэгний  хавдар тэргүүлэх байрыг эзэлж байна. Иймд хүн бүр элгээ хамгаалах, эрүүлжүүлэх талаар анхаарах нь нэн чухал болоод байна. Элэг нь химийн гаралтай эмийн зүйлд илүү мэдрэг учир байгалийн гаралтай хоруу чанар багатай бэлдмэлүүд хэрэглэх нь нэн тохиромжтой.   Гепакомфорт -1 нь энэхүү шаардлагад  нийцсэн  байгалийн гаралтай үр дүн өндөртэй бэлдмэл бөгөөд элэгний эд эсүүдийг вирусын үйлчлэлээс хамгаалан, элэг өөрөө нөхөн төлжих чадврыг дээшлүүлнэ.
Хэрэглэх хүрээ:
Элгийг хоргүйжүүлж, зовиурыг арилган  В,С вирусыг дарангуйлна.
Цөсний ялгаралтыг нэмэгдүүлж, хоолны шингэц ийг сайжруулна.
Дэлүүний үйл ажиллагааг  дэмжиж, дархлааг сайжруулснаар вирусын гаралтай өвчнөөс урьдчлан сэргийлнэ.
Арьсны өнгийг сэргээн сэвх толбо үүсэхээс сэргийлнэ.
Тамир тэнхээ оруулж сэтгэл санааг сэргээнэ.
Сэтгэлийн шаналал зовиурыг арилгаж, өөдрөг баяр баясгалнтай болгоно.
Элэгний эд эсийг сэргээж , нөхөн төлжүүлж , хоргүйжүүлж, шүүх үйл ажиллагааг сайжруулна.
Булчин шөрмөсний цусан  хангамжийг сайжруулж, тулгуур эрхтэний хөдөлгөөнийг сэргээнэ.
Нүд загатнах, улайх, өөхлөх зэрэг зовиурыг арилгахын зэрэгцээ харааг сайжруулна.
Элэг дэлүү бөөрний үйл ажиллагаанд  цогцоор нь үйлчилдгээрээ онцлогтой.
 Хэрэглэх заалт: Урьдчилан сэргийлэх зорилгоор 1-3 үрлийг уух бөгөөд хавдрын өвчний үед эмчийн зааврын дагуу тунг тохируулан хэрэглэнэ.

防火墙- АНТИВИРУС -1  /ВИРУС БОЛОН ХАВДАР ЭСЭРГҮҮЦЭГЧ
Савлагаа:15ш*4
Найрлага:Хятад ямс, бадамлянхуа цэцгийн үр , чоно хармаг, жүр ара , хар могой.
Вирус нь бидний эргэн тойрон д элбэг байдаг өвчин үүсгэгч бичил биет юм. Уг бичил биет нь хүний дархлааг дарангуйлан хорт хавдар үүсэх үндэс суурь болдог. Иймээс  АНТИВИРУС -1 бүтээгдэхүүн нь хүний биед вирус бичил биетэн орохоос бүрэн хамгаалах  чадамжтай төдийгүй хорт хавдрын эсийн  ургалтыг зогсоож  чаддагаараа гайхамшигтай юм.
Уг бүтээгдэхүүн нь хүний биеийн дархлааг дэмжиж, төрөл бүрийн вирус бактери , хорт бодисоос  хүний биед үүсэх  элдэв гаж нөлөөг эсэргүүцэх организмын өөрийн нь чадврыг сэргээнэ. Организмын  бодисын солилцооны явцад үүссэн завсрын  хорт бодисыг  цэвэрлэж , эд эсийн нөхөн төлжилтийг идэвхижүүлж, хатангаршиж  үхсэн эсийг бие организмаас зайлуулна. Гэмтсэн эсүүдийг нөхөн сэргээж хэвийн үйл ажиллагаатай болгоно.
Аль ч эрхтэний хорт хавдрын эхний шатанд 3 сар хэрэглэхэд  хавдар бүрэн шимэгддэг нь судалгаагаар нотлогдсон.
Хавдрын хожуу үед хөнгөвчлөх эмчилгээ болох ба өвдөлтийг намдаах, хоолны дуршил сэргээх , хэт турах, тамирдахаас сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
 Хэрэглэх заалт: Урьдчлан сэргийлэх зорилгоор 1-3 үрлийг уух ба хавдрын өвчний үед эмчийн заавраар тунг тохируулан  хэрэглэнэ.

年青人- ЗАЛУУС-1  /ЭРҮҮЛЖҮҮЛЭН ЗАЛУУЖУУЛАХ БЭЛДМЭЛ
 Савлагаа:15ш*1
Найрлага: чоно хармаг , нарсан шим, зуурмалын үндэс, хурган бөөр, цагаан гаа г.м.
ЗАЛУУС-1 бүтээгдэхүүн нь хүний дотоод гоо сайхныг нөхцөлдүүлж, эд эсийг нөхөн сэргээж төлжүүлж, тэдгээрийг шинэчилж, арьсыг уян зөөлөн  өнгөлөг сайхан болгоно. Өөрөөр хэлбэл өтлөлт хөгшрөлтийн үндсэн шалтгаан болох бодисын солилцооны хямралыг зогсооно. Энэ бүтээгдэхүүн нь:
Организмын бодисын солилцоог тэнцвэржүүлж , цусан дахь уургийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Эд эсэд олон төрлийн амин дэм , эрдэс элементийг шингээж өгнө.
Нүүрний арьсыг  цайруулж ,чангалж, уян хатан толигор торгомсог  болгож, нөсөө толбыг арилгах, бүдгэрүүлэх  үйлчилгээ үзүүлдэг учраас хүний гадаад болон дотоод гоо сайханд эергээр нөлөөлнө.
Зөөлөн эдийн шохойжилтыг зогсоож, илүүдэл жинг бууруулж, арьс чангална.
Нойрыг сайжруулж , дотоод энергийг нөхнө.
ЗАЛУУС-1 бүтээгдэхүүн нь бие организм ын бодисын солилцоог тэнцвэржүүлэн  дэмжиж , үхжиж хатангаршсан эд эсийг цэвэрлэж биеэс гадагшлуулан шинэ эд эсийг нөхөн төлжүүлж , эсийн хуваагдлыг дэмжих  үйлчилгээ үзүүлнэ.
Үйлчлэх хүрээ: Хоолны шингэц муудах , өтгөн хатах, арьсанд нөсөө толбо гарах, нүүр харлаж  арьс суларч үрчийх,өгзөг хэвлийгээр  өөх хуримтлагдан  таргалах,дотоод дааврын хямрал, төрөл бүрийг архаг үрэвсэл, цусны болон эмэгтэйчүүдийн өвчин, 2 –р хэлбрийн  чихрийн шижин, өтлөлт хөгшрөлт, хоолны хэт ачаалал г.м
Хэрэглэх заалт: Хоолноос 30 минутын өмнө 1 ширхэгээр  өдөрт 2-3 удаа ууна.