Бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд болон хүнд өвчтэй хүмүүс эмчийн заавраар хэрэглэнэ.
Энэ бүтээгдэхүүн нь тархины эд эсийг сэргээж, тэдгээрийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг идэвхижүүлдэг учир эрт өтлөхгүй байх үүднээс бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Тархины үрэл нь тархины цусны эргэлтийг эрчимжүүлснээр эд эсийг хүчилтөрөгч болон бусад амин дэм эрдсээр хангаж, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг идэвхижүүлж, ой санамж, сэтгэн бодох чадварыг сэргээн дэмждэг.
Тархины мэдээлэл дамжуулах үйл ажиллагааны сааталтай, саа саажилттай, даралт тогтворгүй, тархи толгойн өвчтэй, радикулит, остеохондрозтой хүмүүс хэрэглэнэ. Олон төрлийн сургалтад хамрагдаж, ачаалал ихтэй суралцдаг сурагч, оюутан залуусын оюуны чадварыг дээшлүүлж, телевиз, гар утас, компьютер дээр удаан хугацаагаар ажилладаг болон хортой нөхцөлд ажилладаг үсчин, гоо сайханч, барилгын засал чимэглэлчин, химийн төрөл бүрийн бодистой харьцдаг, туяа туяажилттай рентген туяанд ажилладаг эмч сувилагч зэрэг хүмүүс хэрэглэхэд химийн туяаны хордлогоос хамгаалах ба саармагжуулна.
Хүүхэд болон насанд хүрэгчдийн тархины цусан хангамжийн дутагдал, тархины даралт, гэмтлийн дараах тархи нугасны өвчлөл, үлдэц, зөнөглөх, мартах, салга чичрээ, мигрень, ээрч гацдаг, унадаг өвчтэй хүмүүс болон харвалтын дараахь саа саажилттай хүмүүс хэрэглэнэ.
Өтлөлт хөгшрөлтийн нэг үндсэн шалтгаан болох уураг тархины үйл ажиллагаа доройтох явцыг зогсоон, нойргүйдлээс сэргийлж, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлнэ.
Хэрэглэх заавар:
Өглөө, өдөр хоолноос нэг цагийн өмнө 1 капсулыг бүлээн 1 аяга усаар даруулж ууна. Чичрээ өвчин, өндөр настай хүмүүсийн ой ухаан муудах, тархины цус харвалтын дараа үлдэцийн үед өдөрт 2-3 үрэл ууна. 35-аас дээш насны хүмүүс тархины судас хатуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 1-2 курсыг ууж хэрэглэх нь зүйтэй.