Бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд болон хүнд өвчтэй хүмүүс эмчийн заавраар хэрэглэнэ. Тус бүтээгдэхүүн нь эмийг орлохгүй.
Мөн цусны эргэлтийг сайжруулж, даралт бууруулахад дэмжлэг үзүүлнэ. Цайг хэрэглэснээр шээсний ялгаралт ихсэн, хаванг хөөхөд туслах ба халууныг бууруулж цусан дахь өөх тосны хэмжээг тэнцвэржүүлнэ. Ханиадыг намдаахаас гадна хоолны шингэцийг сайжруулах ба хордлого тайлах үйлчилгээтэй. Даралтыг тэнцвэржүүлж цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна. Арьсыг тэжээж зөөлөн булбарай болгоно. Хоол боловсруулах эрхтэний замын бохирдлыг цэвэрлэхээс гадна цус болон судсанд үүссэн холестрин, өөхний хүчлийг бууруулахад тусална. Сэтгэл санааг тайвшруулж, эд эсийн чийгшлийг тогтвортой барина.
Хэрэглэх заавар:
1 уут цайг 1,5 литр буцалсан 70-75 хэмийн халуун усанд хийж, 5-10 минут хандлан, цайг бүлээн болгож, өдөрт 4-5 аяга ууна. Бусад бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэж болно. Оройн 18 цагаас хойш уухгүй.
1 удаагийн курс нь 21-30 хоног ба шаардлагатай үед хугацааг уртасгаж болно. Хандалсан цайны шаарыг төрөл бүрийн үрэвсэл, шарх, үе хавдах зэрэгт жин тавих хэлбэрээр хэрэглэх боломжтой.